“Хар цэг”-үүдийг анхааралдаа авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-11-21 17:57:43
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн Замын цагдаагийн тасгаас сүүлийн таван жилийн хугацаан дахь зам тээврийн хэрэг ослын талаарх судалгааг гаргажээ. Тухайлбал, зам тээврийн аваар осол түлхүү гарч байгаа хэсгийг “хар цэг” гэж үзэн анхааралдаа авч, урьчилан сэргийлэх тодорхой ажлуудыг явуулж байгаа юм.

Он гарсаар “ДБЭХС” ТӨХК-ийн урд зам дээр л гэхэд  зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн амь насаа алдсан байна. Цаашид энэ мэтчилэн осол аваар гарах явдлыг багасгах, таслан зогсоохын тулд мэргэжлийн байгууллагуудаас хамтарсан ажлын хэсэг гарч, “хар цэг”-үүдийг камержуулах, гэрэлтүүлэг нэмэх, хурд сааруулагч хийх, замын тэмдэг тэмдэглэгээг сайжруулах зэрэг ажлыг хийхээр ажиллаж байна.
Эхний ээлжинд хурд сааруулагч 1-2 ширхэг, замын тэмдэг тэмдэглэгээ, цацруулагч, гэрэлтүүлэгч тэмдэг, гудамжны гэрэлтүүлгийн цагийг уртасгах зэрэг арга хэмжээг авч ажиллах хэрэгтэй гэдэгт санал нэгджээ.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ