Ирэх онд хийх ажлаа эрэмбэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНИрэх онд Баян-Өндөр сумын Орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх ажлын нэгд, амралт болон хүүхдийн тоглоомын талбай, хоёрт цэцэрлэг, өрхийн эмнэлгийн тоог нэмэх, тоног төхөөрөмжийг сайжруулах санал эрэмбэлэгджээ.
Үүнийг тус сумын ИТХ-ын ээлжит 17 дугаар хулалдаанаар хэлэлцэж батлав. Ирэх онд орон нутгийн хөрөнгөөр хийх ажлын саналыг иргэдээс цаас, утас, цахим байдлаар авсан байна. Санал асуулгад 10 мянган иргэн оролцжээ. Баян-Өндөр сумын 21 багийн хөгжил, бүтээн байгуулалтад ойролцоогоор 700 орчим сая төгрөг зарцуулна. Энэ нь өнгөрсөн оны хөрөнгө оруулалттай ижил гэсэн үг юм.
Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ