Татварын орлого бүрдүүлэлтэд бүх талын арга хэрэглэнэ

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-09-07 15:47:01

Дархан-Уул аймгийн Дархан сумын зөвлөгөөнд татварын байцаагчийн танилцуулсан мэдээлэлд Дархан сум татварын орлогын найман нэр төрлөөр энэ оны наймдугаар сарын байдлаар 1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 641 сая төгрөг төвлөрүүлжээ.

“Татварын орлого бүрдүүлэлтэд улс орны эдийн засгийн тогтворгүй байдал нь бүх сумдын татварын орлого бүрдүүлэлтэд таагүй нөлөөлж байна. Тасалдлыг нөхөж цаашдын эх үүсвэрүүдийг хангаж ажиллахад төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа чухал байна” гэж уг мэдээлэлд дурдав. Иймээс дутууг нэмж бүрдүүлэхийн тулд: Тухайн нутаг дэвсгэрт бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд, хувь хүний судалгааг бодитоор гаргаж байраа бусдад түрээслүүлж орлого олж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн судалгааг байр, орц, холбогдох нэр устай нь гаргах, дундын өмчлөлийн орц, зоорийн давхрын ажлыг гүйцэтгүүлж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн хөндлөнгийн мэдээллийг өгөх. Мөн төвлөрсөн худалдааны төвүүдийн түрээсийн гэрээнд албан татварыг нь төлүүлсний дараа гэрээг шинээр хийх, сунгах асуудлыг оруулах гаргалгаа байгаа бол уулзалт хийж тохиролцоонд хүрч ажиллана. Бүх банкны салбарын эрхлэгчидтэй удирдлагын төвшинд уулзаж аливаа зээлийг олгохдоо бүрдүүлбэл зохих материалд нь уг зээлийг эргүүлэн төлөх санхүүгийн чадвар, орлогыг илэрхийлэх, албан татварт хамрагдаж төлөгдсөн эсэх гэдэг шаардлагыг оруулж өгөх талаар гаргалгаа хайх зэрэг хэд хэдэн ажлуудад хамтарч дэмжлэг үзүүлж ажиллахаар болсон” тухай онцлов.

Б.Норовсамбуу
 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд