Цасгүй байгаагаас малын туруу халцарч эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-11-28 11:17:37
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн ихэнх нутгаар цасгүй байгаа тул зарим сумын нутагт малын хөл, туурай халцарч эхэлжээ. Тус аймгийн нийт нутгийн 20 орчим хувьд 5-7 см цасан бүрхүүлтэй байгаа гэнэ.

"Өнөөдрийн байдлаар Мөрөн, Тариалан, Хатгал, Баянзүрх, Тосонцэнгэл, Түнэл, Их-Уул, Бүрэнтогтох зэрэг 18 суманд огт цасгүй, харин Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Цагааннуур, Цэцэрлэг, Цагаан-Үүр суманд бага зэргийн цастай байна. Цаг уурын мэдээгээр ирэх сарын 2,3-нд одоо цастай байгаа Дархадын хотгороор бага зэргийн цас орох төлөвтэй байгаа. Харин бусад нутгаар буюу малын туруу халцарч буй сумын нутагт ойрын үед цас орохгүй, салхитай, хүйтэн шуургатай байна" гэдгийг Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын синоптик инженер Х.Аюурзана мэдээллээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ