Байгаль хамгаалагчдад бартаат замын мотоцикль хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-12-01 17:09:35
Дорнод /МОНЦАМЭ/ Тусгай хамгаалалттай газруудын Дорнод хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчдад бартаат замын 10 мотоцикль хүлээлгэн өглөө.

ХБНГУ-ын Засгийн газраас Германы Сэргээн босголт, зээлийн банкаар дамжуулан БОАЖЯ-тай хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсын “Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах” төслийн хоёр дахь үе шатыг хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд ХБНГУ-аас Монгол Улсад бартаат замын 60 мотоциклийг хүлээлгэж өгснөөс “Дорнод хамгаалалтын захиргаа”-нд 10 мотоцикль иржээ.

ХБНГУ-ын Засгийн газар нь төслийн I шатанд 11.5 сая евро, II шатанд 13.5 сая евро нийт 25 сая еврогийн буцалтгүй тусламжийг олгож байгаа аж. Манай аймагт хүлээлгэн өгсөн мотоциклийн нэг бүрийн үнэ 8.5 сая төгрөг. Төслийн хүрээнд Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, хамгаалалттай газар нутгийн дэд бүтцийг сайжруулах чиглэлээр олон талт үйл ажиллагааг төлөвлөн, амжилттай хэрэгжүүлж байгаа аж.

Д.Дэлгэрмаа

Холбоотой мэдээ