“Мандах наран” хороололтой танилцах өдөрлөг зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-12-07 14:34:20
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд суманд ам метр нь 700 орчим мянган төгрөгийн үнэтэй дөрвөн блок орон сууц баригдаж ашиглалтад хүлээн авахад бэлэн болжээ.
Тус аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангах зорилт тусгасан байна. Албаныхан энэ оны 12 дугаар сарын 04-нд  “Мандах наран” шинэ орон сууцны хороололтой танилцах өдөрлөгийг иргэдийн дунд зохион байгуулав.
Өрөөний хэлбэр хийц орчин үеийн шийдэлтэй, саруулхан чанартай баригдсанаас гадна дулаахан гэж тодотгов. “Мандах наран-1000 айлын орон сууц”-ны хорооллын эхний ээлжийн 272 айлын  дөрвөн корпус бүхий орон сууцны  нэг өрөө нь 29.35, 32.94 ам метр, хоёр өрөө  нь 43.15, 52.8 ам метр, гурван өрөө 62.9 ам гэсэн сонголттой аж.
Орон сууцыг Дорноговь аймгийн Нутгийн зөвпөлийн санхүүжилтээр ахмад настан, залуу гэр бүл болон анх удаагаа байртай болох гэж буй гэр бүлийг дэмжих зорилгоор аймгийн ЗДТГ-тай хамтран барьсан юм. Орон сууцны барилгыг БНХАУ-ын Эрээн хотын барилгачид барьжээ. Албаныхан энэ сарын сүүлчээр барилгын дотоод ажлыг бүрэн дуусгаж оршин суугчдад түлхүүрийг нь гардуулах аж.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ