Мөрөн суманд 156 хүн эзэнгүй нохойд хазуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Мөрөн сумын хэмжээнд он гарсаар 156 хүн эзэнгүй нохойд хазуулсан нь бүртгэгдсэн байна. Сүүлийн үед золбин нохойн тоо эрс өссөний улмаас өглөө болон оройн цагаар хүүхэд багачууд, иргэд рүү дайрч урах, ноцох тохиолдол нэмэгдсээр байна.
Хот тохижилт үйлчилгээний төвөөс эзэнгүй нохой устгах ажлыг нэг сарын хугацаанд зохион байгуулж 288 эзэнгүй нохойг устгасан байна. Гэвч иргэд өөрийн тэжээвэр нохойгоо сул тавьж уяхгүй байгаагаас нохойд хазуулах иргэд нэмэгдсээр байна. Хот тохижилт үйлчилгээний төвөөс эзэнтэй нохойг пайзжуулах, нохой түр саатуулах байрыг барьж пайзтай нохойг эзнийг нь иртэл хорих зэрэг олон арга хэмжээг авсан боловч үр дүнд хүрэхгүй байгаа ажээ.

Б.Гантуяа