"Хилийн хяналт-Иргэн таны оролцоо" аянаар цацрагтай машин илэрсэнгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2017-12-12 12:20:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/."Хилийн хяналт-Иргэн таны оролцоо" сарын аян үргэлжилсээр байна. Энэ аяны хүрээнд НМХГ-ын Экспорт импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэс, Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтэстэй хамтран “Прогресс транс”-ын гүний гаалийн хяналтын бүсэд цацрагийн болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх үзлэг хийлээ. Цацрагийн аюулгүй байдлыг хангах, хүн амыг цацрагийн болзошгүй эрсдэлд өртүүлэхгүй байх зорилгоор Япон Улсаас импортоор орж ирж буй 20 автомашинд цацрагийн хэмжилт хийж, аж ахуйн нэгж, иргэдэд сургалт, зөвлөмж өглөө. Цацрагийн хэмжилтээр автомашинуудад цацрагийн бохирдол илэрсэнгүй. Дээрх байгууллагын мэргэжилтэн Ж.Гэрэлмаа, С.Рэнчинлхам,Ч.Өсөхжаргал нар санаачлагатай ажиллажээ. 
 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ