Газрын дуудлага худалдаа цахим болсноор илүү давуу талтай болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь үйл ажиллагаагаа өргөжүүлэн цахим болсноор дуудлага худалдаанд оролцогч иргэдийн тоо өмнөх жилүүдээс нэг дахин нэмэгдсэн байна.
2017 онд аймгийн хэмжээнд газрын цахим биржид 44 нэгж талбарт газрын дуудлага худалдааг зарласан ба Мөрөн суманд таван нэгж цахим дуудлага худалдааг зарлаж сонирхсон иргэн бүр оролцон амжилттай зохион байгуулагдсан байна. Харин дөрвөн нэгж талбар оролцогчгүйн улмаас хүчингүй болсон байна. Газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа нь ил тод, нээлттэй болсон ба сонирхсон иргэн, аж ахуйн нэгж байгууллага бүр оролцох боломжийг бүрдүүлж өгснөөрөө онцлог давуу талтай үйл ажиллагаа болжээ.

Б.Гантуяа