Мотоциклийн хөдөлгөөнийг түр хориглохоор болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-12-13 09:52:02
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд хүйтэрч, замын халтиргаа гулгаа үүсч авто замын нөхцөл хүндэрч байгаа тул энэ сарын 25-аас 2018 оны хоёр сарын 16-ны өдрийг хүртэл мотоциклийн  хөдөлгөөнийг түр хориглохоор болов.
Өвлийн улиралд иргэд мотоциклоор зорчсоноор даарч, эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх, осол гэмтэл гарах эрсдэл нэмэгддэг тул учирч болох эрсдэл, хохирлоос урьдчилан сэргийлэх замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор хөдөлгөөнийг түр хориглохоор болжээ.
Өмнөх жилүүдэд эрт цас орсны улмаас 11 сараас хориглосон бол энэ өвөл цасгүйн улмаас ийнхүү шинэ жилийн өмнө хориглох шийдвэрийг аймгийн Засаг дарга гаргалаа.
Б.Гантуяа  
Холбоотой мэдээ