"Улсын сайн малчин" өвөлжөөндөө сарлагийн хөшөө босгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-12-14 14:42:40

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Алтай сумын Улаанхад багийн малчин Б.Төмөрчулуун өвөлжөөндөө сарлагийн хөшөө босгожээ.

Тэрээр 1990 оны өмч хувьчлалын дараа мал маллаж, сарлагийнхаа тоог 1000-д хүргэн өсгөсөн аж. Саяхан өөрийн хүчээр нутагтаа "1000 үхрийн баяр" зохион байгуулж, сарлагтаа зориулан өвөлжөөндөө дээрх хөшөөг босгосон байна.

Б.Төмөрчулуун нь тус аймаг дахь хамгийн олон сарлагтай малчин юм. 2010 онд "Улсын сайн малчин"-аар тодорч байжээ.

Дашрамд дурдахад, Баян-Өлгий аймаг 155,6 мянган толгой үхэртэй бөгөөд түүний 79 хувийг сарлаг эзэлдэг байна.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ