Зоорийн давхарт хэвлэх үйлдвэр эрхлэхийг хориглолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/Орон сууцны хорооллын зоорийн давхарт хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын түрээсийн гэрээг цуцална гэж СӨХ-ны дарга Ц.Ганхуяг хэллээ. Тодруулбал, хулдаасан хэвлэл болон төрөл бүрийн хэвлэлтийн үйл ажиллагаа эрхэлж буй долоон байгууллагын гэрээг цуцлахаар болжээ. Учир нь хэвлэх үйлдвэрээс хар тугалга, хурц үнэр ялгардаг байна.
Өнөөдрийн байдлаар Орхон аймагт 200 гаруй зоорийн давхарт оёдол, хэвлэл, худалдааны чиглэлийн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Гэвч орчин тойрондоо хорт бодис, хурц үнэр ялгаруулж иргэдийн тайван амьдрах нөхцөлд саад учруулж буй аж ахуйн нэгж цөөнгүй байгаа юм. Энэ талаар иргэдээс багагүй гомдод ирсэн тул СӨХ хяналт, шалгалт явуулж зарим байгууллагын түрээсийн гэрээг цуцалж байна. Хэвлэх үйлдвэрт “Ажлын байрны дүгнэлт”-ийг Мэргэжлийн хяналтын газраас өгдөг тул тэд ийнхүү зоорийн давхарт ажиллаж байжээ.

Б.Оюун-Эрдэнэ