Сод-Эрдэм сургуулийн багш ажилчид 6 сая 800 мянган төгрөгний бүтээн байгуулалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-12-18 14:43:59
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сод-Эрдэм ерөнхий боловсролын сургуулиас хамт олныг багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, сурагчдын сурч боловсрох таатай орчин бүрдүүлэх зорилгоор багш ажилчдын дунд "Шинэ санаа шилдэг бүтээлч ажил-2017"  бүтээлийн ажлын уралдаан зарлаж нийт багш ажилчид 8 баг болж 6 сая 800 мянган төгрөгний бүтээн байгуулалтын ажил хийжээ.
Тус сургуулийн хамт олон тоглолтын морин хуур, сургуулийн гэрлэн хаяг,буйдан болон сандал, урсдаг самбар, монгол гэр, бидний бахархал хүндэтгэлийн булан зэрэг бүтээн байгуулалт өрнүүлснээс Эрч хүч багийн Сод-Эрдэм гэсэн гаднах гэрлэн хаяг тэргүүн байрт шалгарлаа.   Бүтээлч ажлын уралдааны шагналын сан 3 сая төгрөг боловч тус  сургуулийн хамт олон өөрсдийн санхүүжилтээр 6 сая 800 мянган төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Тус сургууль 2016 онд байгуулагдсан бөгөөд 83 багш ажилчинтай,  32 бүлэгт 850 сурагч суралцаж байна.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ