Хөвсгөл нуураар зорчихгүй байхыг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн нутагт гол нуурын ус гүйцэд хөлдөөгүй байгаа тул иргэдийг Хөвсгөл нуураар зорчихгүй байхыг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.
Шинэ жилийн баяр болох гэж буйтай холбогдуулан иргэд ОХУ болон Ханх сумын чиглэлд ихээр зорчдог. Иймээс иргэдийг баталгаат зам болох Сантын даваагаар зорчихыг анхаарууллаа.
Энэ жилийн хувьд олон жилийн дунджаас илүү дулаахан өвөл болж байна. Сантын даваа цасгүй зорчих хэсэгт ямар нэгэн саадгүй байгаа аж. Ес эхлэх дөхсөн боловч нийт нутгаар цаг агаар дулаан байгаа тул Тэнгис Шишгэдийн голоос бусад гол мөрөн зөвхөн өнгөн хэсэгтээ хөлдөж, мөс нимгэн байгаа тул иргэд зам товчлох гэж эрсдэлд өртөхгүй, баталгаат зам гүүр, даваагаар зорчих шаардлагатай байгааг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Авто тээвэр, усан замын хяналтын улсын байцаагч Б.Сэргэлэн мэдээллээ.

Б.Гантуяа