Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх танхим “Оны онцлох үйлчилгээ”-гээр шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-12-22 17:00:54
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн төв номын сангийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх танхим Монголын номын сангуудын консорциумын "Оны онцлох үйлчилгээ"-гээр шалгарлаа. 

Тус аймаг 2016 онд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгаалал хөтөлбөр”-ийг санаачлан боловсруулж, аймгийн ИТХ-аар батлуулан, хэрэгжүүлж байгаа юм. Аймгийн Төв номын сангийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх танхим нь энэ оны хоёрдугаар сард нээлтээ хийсэн юм.

Дорнод аймгийн хэмжээнд 4175 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 300 гаруй нь харааны бэрхшээлтэй иргэд байна. Уг танхимд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан DAISY, И брайль технологи, мөн Монгол хэлний ярьдаг программ зэргийг нэвтрүүлсэн. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ