Өвөрхангайчууд дэлхийн аваргаа гурван өрөө байраар мялаав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-12-24 22:57:55
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн Нутгийн зөвлөл болон  аймгийн удирдлагуудаас чөлөөт бөхийн Дэлхийн аварга П.Орхонд гурван өрөө байр бэлэглэлээ. Өнгөрсөн 8 сард Францын Парис хотноо болсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эмэгтэйчүүдийн 63 кг-д аваргын алтан медаль хүртсэн амжилтыг нь ийнхүү мялааж байгаа юм.
Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын уугуул бөгөөд зөвхөн энэ онд Иван Ярыгины алтан гранпригийн алт, Оюутны Улсын аваргын алт, Монголиа Опен тэмцээний алт, Польшийн нээлттэй тэмцээний алт, Испанийн Мадридын гранпригийн алт, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медалийн эзэн болсон амжилтуудаараа нутаг орныхоо нэрийг тив, дэлхийн хэмжээнд дуурсгажээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ