12 дугаар цэцэрлэг камертай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-12-25 16:01:27
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын 12 дугаар цэцэрлэг камертай боллоо.
Сумын Орон нутгийг хөгжүүлэх сангийн 04.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 22 ширхэг камер, нэг ширхэг дэлгэцийг “ТОБЕМ” ХХК суурилуулж хүлээлгэн өгсөн байна.
Цэцэрлэгийн гадна болон доторх анги танхимыг камержуулснаар эцэг эхчүүд хүүхдүүдээ  ямар орчинд хүмүүжиж байгааг, анги танхимын тохижилт, нөхцөл байдал ямархуу байгааг дэлгэцээр хараад мэдэх боломжтой.
Мөн эцэг эхчүүд цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотой санал гомдлоо илэрхийлэх,эргэх холбоо тогтооход чухал ач холбогдолтой гэж албаныхан үзжээ.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ