Насан туршийн боловсролынхон сумдад ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 19:43:14

Насан туршийн боловсролын үйл ажиллагааг орон нутагт сурталчлах, иргэдийн боловсролын түвшнийг дээшлүүлэх сургалтыг  Шинэжинст,  Баян-Өндөр, Баянцагаан,  Баацагаан, Бөмбөгөр сумд зохион явуулжээ.

Төв, хөдөөгийн 17 сумын насан туршийн боловсролын менежер, багш 23 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг мөн сургалтын үеэр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум, Баянтоорой тосгоны нэгжүүд дээр Говь-Алтай аймгийн насан туршийн боловсролын төвийн менежер багш нартай хамтарсан хөтөлбөрийн дагуу ажиллаж, харилцан туршлага солилцсон байна.

Ажлын хэсгийнхэн Татвар, халамж, нийгмийн даатгал, газрын тухай хуулиуд, гэр бүлийн харилцаа хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх нь, гэр бүлийн үнэ цэнэ, гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн тухай хууль зэргийг сурталчлан мэдээлэл өгчээ. Мөн “Эсгүүр гаргах хялбар арга”, гялгар уутыг хэрэгцээнд хэрхэн ашиглах, ундааны саваар сандал хийх арга, хуучин ороолт, зангиагаар шинэ загварын ороолт хэрхэн хийж болох тухай зэрэг 12 төрлийн сургалтыг 3 танхимаар явуулсан аж.

Сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад “Миний мэргэжил эх орны минь хөгжлийн гарц” сэдвээр лекц зохион явуулжээ. Лекц нь ирээдүйд мэргэжлээ зөв сонгох нь ямар чухлыг, хувь тавилангаа шийдэх хэрэг болохыг ойлгуулж, монгол улсад эрэлттэй байгаа 20 мэргэжлийн талаар мэдээлэл зөвлөгөө өгсөн байна.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ