Улаангомд ганцхан зөгийн аж ахуй ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-12-26 14:36:08
Увс /МОНЦАМЭ/. Зөгийн аж ахуй үржүүлдэг өрх Улаангом суманд одоогоор ганцхан байна. Зөгийчин Ө.Сэргэлэнбаатар 2017 оны мал, тэжээвэр амьтдын тооллогоор 15 бүл зөгий тоолуулжээ.
Зөгийг тооллогонд бүлээр тоолж бүртгэдэг байна. Нэг бүл зөгийнээс жилдээ 20 кг зөгийн бал авдаг бөгөөд 1 кг-ыг нь 15 мянган төгрөгөөр зах зээлд нийлүүлдэг аж. “Зөгийн аж ахуй үржүүлээд гарах ашиг шим маш их байдаг. Иймээс цаашид зөгийн аж ахуй эрхэлдэг өрх өсөн нэмэгдэх болтугай” хэмээн зөгийчин Ө.Сэргэлэнбаатар хэллээ.
Зөгийн бал хүний эрүүл мэндэд нэн их ашиг тустай билээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ