Баянхошуунд агаарын бохирдол 1690 байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-12-27 10:46:04
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг харуулуудын 09.00 цагийн мэдээгээр Баянхошуу орчимд агаарын бохирдол хамгийн их буюу 1690-ыг зааж байна.
 
Энэ нь өчигдрийн энэ үетэй харьцуулахад дарай 540-өөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Харин үүний дараагаар Толгойт орчимд 945, МҮОНРТ орчимд 663, 100 айл орчимд 310 байна.

Агаарын чанарын индекс 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй юм.  Харин ДЭМБ-ын тогтоосноор агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, гадаа биеийн хүчний ажил хийхгүй байхыг зөвлөдөг аж.
Ч.Ариунболд 
Холбоотой мэдээ