Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-12-27 15:09:25
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газраас Томуу, томуу төст өвчний өвчлөлийн байдал, авч байгаа арга хэмжээ, цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Томуугийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд иргэд яаралтай өрхийн эрүүл мэндийн төвдөө хандах, шингэн хангалттай уух, гараа савандаж угаах, сайн унтаж амрах, амны хаалт хэрэглэх, олон нийтийн газраар явахгүй байх, дулаан хувцаслах, өрөө тасалгааг тогтмол агааржуулах зэрэг арга хэмжээ авахыг эмч нар зөвлөж байна.

Өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдрүүдэд уртасгасан цагаар буюу өглөө 8:00 цагаас орой 20:00 цаг хүртэл ажиллах ажээ. Харин энэ сарын 29-нөөс 2018 оны 1 сарын 1-ныг дуустал 10:00 цагаас 16:00 цаг хүртэл ажиллах юм байна. 
Мөн шинэ жилийн баяр болж байгаатай холбоотой хоолны хордлогоос сэргийлэх, хүүхдийн бэлэг худалдаж авахдаа зөв сонголт хийх, хугацаа, бүрэн байдлыг шалгах, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх, осголт, хөлдөлтөөс сэргийлэхийг анхаарууллаа.

Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ