Оны сүүлчийн өдөр шилдгүүдээ шалгаруулж, шагнав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Оны сүүлчийн өдөр болсон аймгийн Харшийн сүлд модны наадмын үеэр аварга, шилдгүүдээ шалгаруулж шагнаснаас гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль хүртсэн хүмүүст шагналыг нь гардуулах арга хэмжээ боллоо.
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн их эмч Ц.Алтанцэцэг, Улаангом сумын өндөр настан Ц.Цэвээнравдан нар шагнууллаа. Мөн Алтангадас одонгоор Улаангом сумын өндөр настан Л.Батаа, Сагил сумын өндөр настан Б.Буяннэмэх, Улаангом сумын эмийн сангийн эрхлэгч Ү.Долгорсүрэн, Ерөнхий боловсролын 3-р сургуулийн захирал Н.Намсрай, Улаангом сумын өндөр настан Ү.Туяа нар энгэрээ цоолсон юм. Тэрчлэн Хөдөлмөрийн хүндэт медалиар Ч.Оюунхүү, М.Лхагважав, Т.Сайнхүү, Д.Саранцэцэг, Д.Сүх, Б.Батмөнх, Д.Сарантуяа, В.Бямбагэрэл нар, Цэргийн хүндэт медалиар Н.Батбаатар, Р.Барианжав нар шагнууллаа.
Харшийн сүлд модны наадмаар оны онцлох найман хүн, нэг байгууллагыг мөн шалгаруулж шагнасан юм. Оны онцлох Нийгмийн сайн үйлстэнээр Ж.Дэлэг, Спортын салбарын Оны онцлох хүнээр Б.Болдбаатар, Боловсролын салбарын Оны онцлох хүнээр Ж.Энхцэцэг, Төрийн байгууллагын Оны онцлох хүнээр Б.Булган, Оны онцлох бүтээн байгуулагчаар "Дэвшил Увс" компани, Уламжлалт гар урлалын салбарын Оны онцлох хүнээр Б.Дуламжав, Хуулийн байгууллагын Оны онцлох хүнээр Л.Лхагвасүрэн, Соёл урлагийн салбарын Оны онцлох хүнээр Д.Цэвээнчимэд, Эрүүл мэндийн салбарын Оны онцлох хүнээр Б.Нямхүү нар шалгарлаа.

Б.Батхүү