Нийслэлийн 2016 оны төсөв батлах тухай асуудлыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-11-19 10:08:30

Маргааш болох Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар 15 асуудлыг  хэлэлцэнэ.

Барилга байгууламж балансаас балансад шилжүүлэх тухай / Сүхбаатар дүүргийн 150 дугаар цэцэрлэгийн барилга/,  Баянхошуу, Сэлбэ дэд төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай,  “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөр батлах тухай асуудлыг хэлэлцэх аж. Мөн  Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтын хэрэгжилт,  Нийслэлийн эдийн засгийн 2016 оны зорилт,  Нийслэлийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг батлах, Нийслэлийн 2016 оны төсөв батлах тухай асуудлыг хэлэлцэх юм.

Б.Заяа

Холбоотой мэдээ