ШӨХТГ: Хэрэглэгчийг төөрөгдүүлсэн зар сурталчилгааг таслан зогсооно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ ШӨХТГ-аас өнгөрсөн онд хийсэн онцлох ажил болон хяналт шалгалтын ажлын үр дүн, иргэдээс ирүүлсэн гомдол, өргөдөл, зарим цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус газрын дарга Б.Лхагва "Өнгөрсөн онд ШӨХТГ хурлаараа 20 гаруй асуудлыг хэлэлцэн 19 тогтоол гаргасан. Хамгийн гол анхаарал татсан нь монополь эрх тогтоосон таван аж ахуй эрхлэгч, давамгай байдалтай 30 аж ахуй эрхлэгчийг тогтоож, үнэ тарифт дураараа өөрчлөлт оруулсан "Улаанбаатар Төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэг, "Болд төмөр Ерөө гол " ХХК-ийн асуудлыг хэлэлцсэн явдал байв.
Эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр "Өрсөлдөөний тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Шадар сайдад өргөн барьж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн төслийг ч дахин боловсруулж, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсрууллаа. Мөн "Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх удирдан зохион байгуулалтын ажлыг хийлээ" хэмээн онцлов.
2017 онд ШӨХТГ Засгийн газрын дэвшүүлсэн эдийн засгаа сэргээх, аж ахуйн нэгж байгууллагаа дэмжин ажиллах бодлогын хүрээнд аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлуудыг шат дараатай зохион байгуулжээ. Хэрэглэгчийн гомдол, өргөдлийн хувьд 700 гаруй мэдээлэл хүлээн авсны 31.6 хувь нь барилга, ОСНААҮ, СӨХ-тэй холбоотой асуудал байжээ.

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу Нийслэлийн төвийн 6 дүүргийн СӨХ-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийснээс Баянзүрх дүүргийн 31 СӨХ, Баянгол дүүргийн 60 СӨХ, Сүхбаатар дүүргийн 29 , Чингэлтэйн 50, Хан-Уулын 53, Сонгино хайрханы 17 буюу нийт 240 СӨХ-д илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулжээ.
Орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээ болон Эрчим хүчний салбарын улсын байцаагч нартай хамтран зөрчил дутагдлыг арилгах хугацаатай үүрэг өгч, эргэн шалгаж ажилласан байна. Үнэ тарифын зөрчил гаргасан "Гор газ", "Юнигаз", Шунхлай трейдинг" ХХК-уудын авто хийн жижиглэн борлуултын үнийг 10-50 төгрөгөөр бууруулсаныг онцлов.
ШӨХТГ-аас өнгөрөгч онд зөвлөн туслах, соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарсан бол 2018 онд "Гүйцэтгэлийн хяналт шалгалтыг сайжруулах зорилт" тавин ажиллахаа илэрхийллээ.
Хэрэглэгчийг төөрөгдүүлсэн, өрсөлдөөнд харш, хууль бус Зар сурталчилгааг таслан зогсооно гэсэн зорилт тавьснаа мэдэгдлээ.
2018 оныг " Цахим худалдаан дахь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах жил" болгосноо ШӨХТГ зарлалаа. Энэ онд улсын хэмжээнд "Эдийн засгийн хөгжлийг дэмжих өрсөлдөөний бодлого" сэдэвт үндэсний форум, " Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Үндэсний зөвлөлгөөнийг ШӨХТГ тус тус зохион байгуулах аж.
Ж.Батсайхан
Гэрэл зургийг Н.Батбаяр
Гэрэл зургийг Н.Батбаяр