Ходоод дурандуулахын өмнө хэрэглэдэг уусмал илгээжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга С.Чагнаадоржид БНСУ-ын Тэжон хотын Согу дүүргээс ирүүлсэн ходоод дурандуулахын өмнө хэрэглэдэг мэдээ алдуулагч уусмалыг гардуулан өглөө.
Тус аймаг гадаад харилцаагаа өргөжүүлэн олон улстай хамтын ажиллагаатай байдаг бөгөөд Согу дүүрэгтэй боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллаж байна. Энэ удаа ходоод дурандахын өмнө хэрэглэж мэдээ алдуулдаг 2 литр 500 грамм уусмалыг Хөвсгөлчүүдэд хүргэсэн байна. Сүүлийн үед тус аймгийн хэмжээнд ходоод, хоол боловсруулах эрхтэний шинжилгээнд жилд 850-1000 иргэд ордог бөгөөд аймгийн хэмжээнд ходоодны хавдар, элэгний хавдрын дараа хоёрт ордог байна. Иргэд ходоод дурандуулахдаа огих, бөөлжих зэрэг зовиур илэрдэг учраас энэхүү уусмалыг хэрэглэснээр ямар нэгэн зовиургүй шинжилгээнд орж, ходоодны өвчнийг эрт илрүүлэх боломж бүрдэж байгаа ажээ.

Б.Гантуяа