Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр шүүхээр шийдсэн хэргийн тоо өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/ Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль мөрдөгдөж эхэлснээр шүүхээр шийдсэн хэргийн тоо өсч, ачаалал нэмэгджээ. Тухайлбал, Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байгууллага өнгөрсөн онд 233 хэрэг, Иргэний хэргийн анхан шатны шүүх 1199 хэрэг шийдвэрлэсэн нь өмнөх оныхоос өссөн үзүүлэлт юм.
2017 оны 7-р сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Зөрчлийн тухай хууль болон зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар “зөрчлийн хэрэг” бүрийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж зөрчилд холбогдогчид шийтгэл ногдуулах эсэхийг шийдвэрлэдэг болсон. Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш хуульд зааснаар 166 хүнд холбогдох зөрчлийн хэргийг шийдвэрлэжээ.

Д.Дэлгэрмаа