Томуугийн эсрэг дархлаажуулалтад 4000 гаруй хүн хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-01-16 18:05:38
Дорнод /МОНЦАМЭ/ Томуу, томуу төст өвчин амбулаторийн нийт үзлэгийн 15.6 хувьд хүрч, өвчлөл өндөр байгаатай холбогдуулан Чойбалсан хотын хэмжээнд цэцэрлэгүүдийг түр хаагаад байна. Тэгвэл, тус аймгийн зүгээс томуугийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 4000 гаруй хүнийг дархлаажуулалтад хамруулжээ.
1000 гаруй эрүүл мэндийн ажилтан, 600 гаруй жирэмсэн ээж, 828 архаг хууч өвчтөн, 900 орчим өндөр настныг дархлаажуулж, сайн дурын дархлаажуулалтад 700 хүүхэд, 580 зэвсэгт хүчнийхнийг хамруулаад байгаа юм.
Өчигдрийн байдлаар, тус аймгийн амбулаторид 9000 гаруй хүн үйлчлүүлсний 8.4 хувь нь томуу, томуу төст өвчнөөр оношлогдоод байна. Харин өнгөрсөн долоо хоногт томуугийн өвчлөл 7.2 хувиар буурсан гэж тус аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ