Эрдэнэсийн сангийн асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан хаалттай горимд шилжлээ.
Хуралдаанаар Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2018 оны төсвийг батлах тухай асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын дэгийн тухай хуулинд уг асуудлыг хаалттай горимоор хэлэлцэхээр заасан байдаг аж.
Энэ асуудлыг хэлэлцээд чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлана. Үдээс хойшхи хуралдаан 15 цагаас эхэлж, УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Ерөнхий сайдад хүргүүлсэн өвөлжилтийн нөхцөл байдалтай холбоотой асуулгын хариуг сонсох юм.

Б.Туул