Цагаан зээр олноор байгаа нутгийн малаас дээж авч шинжилгээнд явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-01-19 14:27:56
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн нутагт зээрнээс шүлхий өвчин илэрсэнтэй холбоотойгоор Онцгой комисс яаралтай хуралдан ажлын хэсгийг зүүн дөрвөн суманд ажиллуулахаар болсон билээ. Ажлын хэсгийнхэн цагаан зээр олноор байгаа нутгуудын малаас дээж авч шинжилгээнд явуулах арга хэмжээг эхний удаад авах ажээ.
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга хэрхэн хийсэн талаар ХААГазраас тодруулахад Дундговь аймгийн зарим сумдын нутагт оторлож байгаа болон хоёр аймгийн хилийн заагт эрсдэлтэй бүсэд өвөлжиж буй долоон сумын 14 багийн 121 өрх суурийн 7372 толгой бод үүнээс тэмээ 6226, үхэр 1146-г шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгын арга хэмжээнд хамруулсан байна. 
 
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ