Номгон суманд малчдын зөвлөлгөөн өнөөдөр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-01-19 20:08:20

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Номгон суманд малчдпын зөвлөлгөөн өнөөдөр боллоо.
Энэхүү малчдын зөвлөлгөөнд тус аймгийн 15 сумын малчин иргэдийн төлөөлөл оролцсон байна. Аймгийн хэмжээний зөвлөлгөөний хөдөө суманд хийж байгаагаараа уг малчдын зөвлөлгөөн онцлог байлаа. Зөвлөлгөөний үеэр малчид, хөдөө аж ахуйн салбарт чиглэсэн үр дүнтэй бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхээр хэлэлцсэн байна. Зөвлөлгөөнд УИХ-ын гишүүн Л.Энхболд, аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнх болон холбогдох албаны хүмүүс иргэд хөдөлмөрчидтэй уулзаж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийжээ. 
2018 онд Өмнөговь аймагт их бүтээн байгуулалтыг хийхийн зэрэгцээ иргэдийн эрүүл мэндийг дэмжиж тус салбарын ажил үйлчилгээг сайжруулахаар онцгой анхааран ажиллаж байгааг тэд онцоллоо. Тодруулбал 2018 онд 103 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг хийх ба бүх сумдад адил тэгш байхаар төлөвлөөд байгааг дуулгалаа. 
Номгон суманд малчдын байгуулсан "Хөрхийн наран" хэмээх аймагтаа хамгийн том хоршоо үйл ажиллагаа явуулдаг юм. Мөн тус сум нь мянгат малчныхаа тоогоор аймагтаа хоёрт ордог, нийт мал сүргийнхээр тоогоор болон ямаан сүргийнхээ тоогоор тэргүүлдэг гээд ХАА-н салбарт онцлох зүйл олонтаа юм. 

Д.Мишигсүрэн


Холбоотой мэдээ