Цас орж, цасан шуурга шуурахыг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурах төлөвтэй байна.
Энэ сарын 20, 23-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, 21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурахыг аймгийн УЦУОШГазраас мэдээллээ. Энэ хугацаанд салхи секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурахаас гадна хүйтний эрч эрс чангарах юм байна.
Иргэд, малчид цаг агаарын урьдчилсан мэдээг мэдээллийн хэрэгслээр байнга авах, хүчтэй салхи, шуурганы үеэр иргэд, жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, зайлшгүй тохиолдолд зорчих бол хальтиргаа гулгаа үүсч, зам тээврийн осол гарах, саатах, шатахуун дуусах, эвдрэх зэрэг тохиолдол гарч иргэдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэл учрахаас урьдчилан сэргийлэхийг Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Мөн бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, ерөнхий боловсролын сургуулиудын хичээл эхэлж байгаатай холбогдуулан иргэд хөдөө, орон нутгаас зорчихдоо аюулгүй байдлаа хангахыг санууллаа.
Д.Мишигсүрэн