Шатахууны хомсдол дахин үүсэхгүй

Видео
montastudio@montsame.gov.mn
2018-01-24 17:58:50
Евро стандарттай АИ95, АИ98 автобензин, дизелийн түлшинд тогтоосон Онцгой албан татварыг хэвээр үлдээсэн байна. Засгийн газраас А95, А98 авто бензинийг боломжтой хүмүүс авч хэрэглэдэг тул зах зээлийн зарчмаар татвараа оногдуулаад явах ёстой гэж үзсэн бол  А80, АИ92 шатахууны суурь үнийг хөдөлгөх нь гадаад зах зээл дээрх өргөн хэрэглээний бараанд нөлөөлөхөөс сэргийлж татварыг нь тэглэсэн байна.
А80, АИ92 автобензинд ногдох Онцгой албан татварын хувь хэмжээг өөрчилснөөр улсын төсвөөс 68 тэрбум төгрөгийн орлого дутах юм байна. Үүнийг төсөв тодотгохгүйгээр, бусад орлогын нөхцөлтэйгөөр гаргаж авахаар тооцжээ.
Бензин шатахууны үнэ нэмэгдэхгүй гэх баталгаа байхгүй ч өнөөдрөөс эхлэн шатахуун түгээх станцуудад бензиний хомсдол, дараалал үүсэх явдал арилах болно гэж Сангийн сайд Хүрэлбаатар мэдэгдлээ

 
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд