“Төв ургац” баг нэрэмжит тэмцээнээ зохионо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-11-20 16:39:39

Сагсан бөмбөгийн спортоор сонирхон хичээллэдэг оюутан, залуусыг Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Супер лиг”-ийн “Төв ургац” баг нэрэмжит тэмцээндээ урьж байна.

Оролцогчид  11 сарын 26-ны 17:00 цаг хүртэл Tuvurgats@yahoo.com хаягаар бүртгүүлэх ба тэмцээн 11 сарын 28-29-ний өдрүүдэд Төв аймгийн Биеийн тамир спортын газар, Солонго цогцолборт болно.”Төв ургац”-ын нэрэмжит тэмцээнд тэргүүн байр эзэлбэл өргөмжлөл, медаль, /500,000₮/, хоёрт өргөмжлөл, медаль,/400,000₮/, гуравдугаар байр өргөмжлөл, медаль, /300,000₮/,шилдэг тоглогч өргөмжлөл, 150 мянган төгрөг гардана.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ