МАН 125 гишүүнээр бүл нэмэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-02-02 16:16:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойн өдөр МАН 125 шинэ гишүүнээр хүрээгээ тэлэв. 
Тусгаар тогтнолын ордонд болсон ёслолын арга хэмжээнд нийслэлийн МАН-ын хорооны дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, НИТХ-ын дарга С.Амарсайхан нар оролцож, гишүүнээр элсч буй 125 хүнд намын батлах гардууллаа.
С.Батболд арга хэмжээг нээж үг хэлэхдээ "Их жанжин Д.Сүхбаатарын тулгын чулууг нь тавьсан  Монгол Улсын улс төрийн ууган хүчин  МАН-д  бүл нэмэн, үзэл бодол, сэтгэл  зүрхээрээ нэгдэж байгаа та бүхэндээ 200 мянган гишүүдийн нэрийн өмнөөс баяр хүргэе. Монгол Улсын  тусгаар тогтнол, өнөөгийн  эрх чөлөө, ардчиллын суурийг тавьсан түүний баатарлаг үйлсийг дурсан санаж, хойч үе, хүүхэд, залуучууддаа үнэн бодит түүхийг сурталчлан таниулах, бахархан үлгэрлэх сэтгэлийг бий болгоход чиглэсэн олон ажлууд өнөөдөр улс орон даяар болж байна. Нэг хүний мэндэлсэн баярын өдрийг тэмдэглэж байгаа гэхээс илүүтэй, нийгэм улс төрийн хувьд  хувьсгал авчирсан үйл хэргийг, түүхийн үнэнийг түмэн  олондоо сурталчлан таниулах арга хэмжээ” хэмээн онцоллоо.

Түүхт энэ өдрийг тохиолдуулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор жанжны төрсөн гэрийн буурь байрладаг Баянзүрх дүүргийн 12 дугаар хороог Д.Сүхбаатарын нэрэмжит болгох шийдвэр гаргажээ. Шийдвэрийн тогтоолыг тухайн хорооны иргэдийн төлөөлөлд гардуулав.

 

.

 

Холбоотой мэдээ