Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр үнэгүй зорчдог болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/Хөвсгөл аймаг 2018 оныг "Ахмад настнаа дээдэлж амьдрах орчноо сайжруулах жил" болгон зарлаж нэрлэсэн жилийн хүрээнд олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Нэрлэсэн жилийн хүрээнд Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүхийн санаачлагаар ирэх сараас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийтийн тээврээр үнэгүй зорчуулах ажлыг зохион байгуулахаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэллээ. Өдрөөс өдөрт өргөн хэрэглээний барааны үнэ ханш нэмэгдэж байгаа үед дээрх иргэд нийтийн тээврээр үнэгүй зорчвол эдийн засагт хэмнэлттэй цаг үеэ олсон ажил болно гэдгийг ахмадууд хэлж байлаа.
Мөрөн сумын хэмжээнд 3600 ахмад настан, 1000 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг ажээ.

Б.Гантуяа