Махны үнэ тогтвортой байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймгийн “Дэлгэрэх” хүнсний зах дээр махны үнэ ханш сүүлийн сард тогтвортой, хямд байна. Тодруулбал, бөөндөө Хонины мах кг 2500 төгрөг, Ямааны мах 2000 төгрөг, Үхрийн мах 2600-3000 төгрөгийн ханштай худалдаалагдаж байгаа аж.
Харин лангуун дээрээ дээрх үнээс 1000-2000 төгрөгөөр ахиу зарагдаж байна. Мөн адууны мах малчдын гар дээрээс 2500 төгрөгөөр зарагдаж байгаа бол лангуундаа 2 дахин өндөр үнээр борлуулж байгаа юм байна. Малчид хэлэхдээ, энэ жил эрс хүйтэн, зутруу өвөл болох хандлагатай байгаа болохоор малаа заазлан борлуулах явдал их байгаа. Бидний хувьд махны ченжүүдийн хэлсэн үнээр зардаг болохоор тэд л үнийн өсөлт бууралтыг “зохицуулдаг” гэсэн юм.
Б.Мөнхзул