“Эрсдэлгүй Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2015-11-23 12:51:41

НИТХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг, МАХН-ын дэргэдэх Ардчилал, Шударга ёс, Монголын залуучуудын холбоо (АШЁМЗХ)-той “Эрсдэлгүй Улаанбаатар” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх болж, өнөөдөр Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичигт Шударга ёс” эвслийн бүлгийн тэргүүлэгч С.Ононбаяр, Ардчилал, Шударга ёс, Монголын залуучуудын холбоо (АШЁМЗХ)-ны тэргүүн О.Буяннэмэх нар гарын үсэг зурав.

Энэ үеэр Шударга ёс” эвслийн бүлгийн тэргүүлэгч С.Ононбаяр, Агаарын бохирдол, Цэвэрлэх байгууламжийн үнэр, хөрсний бохирдол зэрэг олон асуудал иргэдийн эрүүл мэнд, эрсдэлгүй орчинд амьдрах эрх алдагдаж байна. Энэ бүхнийг шийдвэрлэхийн зорилгоор бид “Эрсдэлгүй Улаанбаатар” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх боллоо” хэмээв.

Мөн АШЁМЗХ-ны тэргүүн О.Буяннэмэх, “Манай холбооноос “Эрсдэлгүй Монгол” хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүний эхлэл болох “Эрсдэлгүй Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр НИТХ дахь нам, эвслийн бүлгүүдэд хамтран ажиллах хүсэлт хүргүүлсэн. Өнөөдөр “Шударга ёс” эвсэлтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Бусад намын бүлгүүд тун удахгүй хариу өгнө гэдэгт итгэлтэй байна. Цаашдаа 21 аймгийн удирдлагуудтай хамтран ажиллаж, “Эрсдэлгүй Монгол” хөтөлбөрийг цогцоор нь хэрэгүүлэхээр төлөвлөж байна” хэмээв.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ