Бүх шатанд хариуцлагыг нэмэгдүүлж ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-02-09 16:16:23
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн удирдах ажилтны зөвлөлгөөн болж төрийн байгууллагын дарга, эрхлэгч, удирдах албан тушаалтнууд оролцож өнгөрсөн оны ажлаа хэлэлцэн дүгнэж, хийж гүйцэтгэсэн ажлынхаа алдаа, оноо цаашид баримтлах бодлого үйл ажиллагаагаа хэлэлцлээ. Зөвлөлгөөнийг нээж аймгийн Засаг дарга Л.Ганболд Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр бид өнгөрсөн онд зүтгэж, итгэж, сэтгэж, ЗИС-ийн зарчмыг баримталж ажилласан. Энэ онд ч энэ зарчмаа мөрдлөг болгон, бүх шатанд сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх, санхүүгийн үр ашгийг дээшлүүлэх замаар хэмнэлт гаргаж ажиллах, хууль дээдлэх хэрэгжүүлэх талаар онцгой анхаарч ажиллахыг санууллаа. Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга  Л.Төмөрбаатар хэлсэн үгэндээ: Төрөөс олгогдсон бүрэн эрхээ хариуцлагатай биелүүлэн, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх, бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдээ дэмжин ажиллахыг уриалж байлаа. Мөн ИТХ батлан гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтийг, чанартай гүйцэтгэлийг та бүхнээс шаардана. Иймд ИТХ-аас гарсан тогтоол шийдвэрийг биелүүлэхэд онцгой анхаарч ажиллах нь чухал байгааг онцолж байлаа.
 
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ