Х.Баттулга:Хөвсгөл аялал жуулчлалын тэргүүлэх аймаг байх ёстой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Хөвсгөл аймагт ажиллалаа. Ерөнхийлөгч Х.Баттулгыг Хөвсгөл аймагт хүрэлцэн ирэхэд Хотгойдын баатар Чингүнжавын талбайд цэргийн хүрээний байгууллага угтан авлаа. Ерөнхийлөгч Хөвсөл аймагт хүрэлцэн ирмэгцээ аймгийн Засаг дарга болон хэлтэс агентлагийн дарга нартай уулзаж тус аймгийн нийгэм эдийн засгийн байдал, өвөлжилт болон Засаг даргын зүгээс хийж хэрэгжүүлж буй ажилтай танилцлаа.
Засаг дарга Л.Ганболд Хөвсгөл аймаг аялал жуулчлалын бүс нутаг боловч Хатгал тосгонд үйл ажиллагаа явуулж байгаа аялал жуулчлалын баазуудын 80 гаруй хувь нь Улаанбаатар хотод бүртгэлтэй учраас орон нутагт орлого нь ордоггүй. 2017 онд 280,0 сая төгрөгийг аялал жуулчлалын салбараас орон нутагт орсон. Аймгийн Засаг даргын зүгээс бүх иргэдээ эрүүлжүүлэх зорилгоор “Эрүүл иргэн” хөтөлбөрийг хэрэгжүүлж зургаан сумын бүх иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд бүрэн хамруулсан энэ онд үлдсэн бүх сумыг бүрэн хамруулна гэдгийг танилцуулав. Ерөнхийлөгч Х.Баттулга бүх иргэдээ эрүүлжүүлэх арга хэмжээг сайн туршлага байна. Бусад аймгуудад сурталчлах хэрэгтэйг онцлов. Аймгийн Засаг даргын зүгээс Хатгал тосгоныг сум, Мөрөн сумыг хот болгох, Эх хүүхдийг эрсдлээс хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хил дамнан гарч буй малын хулгайгаас сэргийлэх, илрүүлэхэд анхаарч ажиллахыг хүслээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга аймгийн удирдлагуудтай уулзсаны дараа үргэлжлүүлэн ард иргэдтэй уулзлаа. Тэрээр иргэдийн төлөөлөл болсон иргэдийг тайзнаа урьж ард иргэдийн үгийг сонсч сонирхсон асуултанд нь хариулт өглөө. Х.Баттулга : ”Би иргэдээ сонсдог Ерөнхийлөгч байна гэж амласан. Энэ амлалтын хүрээнд нийслэлийн долоон дүүрэг, зүүн болон говийн аймгуудаар ажиллаж ард иргэдээ сонсч байна. Та бүхэн амьдрал ямар байна. Ямар асуудал тулгамдаж байна. Төрийн тэргүүндээ юу гэж захимаар байна. Би сонсъё" гээд хоёр цагийн турш иргэдийн санал хүсэлтийг сонслоо. Энэ үеэр иргэд, ард иргэд өр зээлэндээ баригдаж, амьдрал туйлдаж байна. Төрийн албан тушаалтнууд орон нутагт ажиллаж иргэдтэй уулзаж санал хүсэлт сонсдог боловч хийж хэрэгжүүлсэн үр дүнтэй ажил үгүй байна. Мөрөн сумын дэлгүүрээс бэлэн мөнгөөр бараа авдаг иргэд ховордсон. Ихэвчлэн зээл авдаг. Цайны газар орлогогүй болсон, бүтэн порцын хоол авдаг иргэд байхгүй болсон. Залууст ажил олдохгүй байна. Шинэ төгсч буй залуус төрийн албанд шалгалт өгөх гэхээр ажилласан жилийн туршлага, аль эсвэл танил тал, авилга гээд олон асуудал байна. Монголоор дүүрэн дээд боловсролтой ажилгүйчүүд байна. Сүүлийн үед шагнал хэт хавтгайрч үнэгүйдэж гавъяагүй гавъяатууд дүүрэн боллоо. Та өөрөө офшорт мөнгөтэй учраас энэ талаарх тэмцэл үр дүнд хүрэхгүй байна гэж яригдах юм. Энэ үнэ үү? Монголд намчирхах байдал хэт газар авч сонгуулиар гэр бүл хүртэл дотроо талцан хуваагдаж байна. Та Монгол хүн гэдгээ харуулна гэж сонгуулиар ирэхдээ хэлсэн. Өнөөдрийг хүртэл юу хийв. Монголоо Монгол шиг байлгаж Төрөө төр шиг авч явах цаг боллоо. Өдөр хоногийг өр зээлээр өнгөрөөж байгаа иргэдээ аврах онцгой анхаарах цаг ирлээ хэмээн уулзалтад оролцосн иргэд асуулт тавьж, санал шүүмжлэл хэлж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сар шинэ дөхсөн их ажлын үед амралтын өдөр цаг зав гарган ирж санаа бодлоо илэн далангүй хуваалцсан иргэдэд талархалаа илэрхийлээд “Хөвсгөл аймаг Монгол орны хувьд аялал жуулчлалын тэргүүлэх аймаг байх ёстой. Энэ тал дээр онцгой анхааран ажиллана. Би та нарын саналыг сонслоо. Амьдрал ямар байгааг би нүдээрээ хараад та нартайгаа уулзаад мэдэж байна. Хамгийн гол нь би хэлсэн амалсан амлалтаа биелүүлнэ. Намайг офшорт мөнгө бий юу гэж байна. Надад данс, мөнгө байхгүй. Би офшортой хатуу тэмцэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч болсон цагаас хойш өнгөрсөн саруудын хувьд би зөвлөгөө авч, цаашид хэрхэн ажиллах, ямар бодлого шийдвэр гаргах, гадаад улс оронд ямар харилцаа тогтоох гээд олон асуудлыг судалж сурч мэдэж байна. Би төрийн тэргүүн учраас миний ярьж хэлж хийж хэрэгжүүлж буй бүхэнд Монгол Улсын нэр гарна. Иймээс би энэ хугацаанд өөрийгөө бэлдэж боловсрууллаа гэж хэлж болно. Харин цаашид ард түмнийхээ төлөө, Монгол Улсынхаа төлөө амласан амлалтаа биелүүлэн авилга хээл хахуулын эсрэг, ард түмнийхээ төлөө та бүхнийхээ хэлсэн санал санаачлагыг ажил хэрэг болгон зүтгэх болно” гэдгийг хэлж байлаа. Тэрээр уулзалтын дараа шинээр үйл ажиллагаагаа явуулаад удаагүй байгаа Шинэ Мөрөн худалдааны төвөөр орж бизнес эрхлэгчид, ард иргэдийн төлөөлөлтэй уулзсанаар түүний Хөвсгөл аймаг дахь томилолт өндөрлөлөө.
Б.Гантуяа