Илүүдэл жинтэй хүн амын тоо жил ирэх тутам нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-02-12 16:36:39
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газар, Биеийн тамир, спортын газраас иргэдийг таргалалт, хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх, эрүүл дадал хэвшил төлөвшүүлэх зорилгоор “Эрүүл жин-Эрүүл амьдрал” аяныг хэрэгжүүлж эхлээд байна.
Өнгөрсөн онд хийгдсэн хүн амын бие бялдарын чийрэгжилтийн түвшин тогтоох сорилын дүн мэдээгээр Увс аймгийн 15-64 насны хүн амын 58 хувь нь илүүдэл жин, таргалалттай гэж гарсан байна. Иймээс мэргэжлийн байгууллагууд энэ оноос эхлэн илүүдэл жин, таргалалтын тархалтыг бууруулахад анхаарч ажиллахаар болжээ. Энэ хүрээнд албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дунд “Эрүүл жин-Эрүүл амьдрал” аяныг хэрэгжүүлж эхлээд байна. Аяны хүрээнд төрийн албан хаагчдаас бие бялдарын сорил авахаас гадна эрүүл жинтэй албан хаагчидтай байгууллагыг шалгаруулан шагнаж урамшуулах аж.
Б.Батхүү
Холбоотой мэдээ