Биеийн тамир, спортын салбарын мэдээллийн цахим сан бүрдүүлэх тооллогод Увс тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-02-12 16:40:03
Увс /МОНЦАМЭ/. Биеийн тамир, спортын салбарын мэдээллийн цахим сан бүрдүүлэх улсын анхдугаар тооллогын дүн мэдээ гарч Увс аймаг тэргүүн байр эзэлсэн байна.
Аймгийн хэмжээнд 1440 тамирчин, дасгалжуулагч, шүүгч байгаа бол биеийн тамирын гадна талбай 25, заал 38 бүртгэгдсэн үзүүлэлтээр ийнхүү улсад түрүүлжээ.
“Увс аймаг спортын салбартаа анхаарал хандуулан дасгал сургуулилт хийх орчин нөхцлийг олноор бүрдүүлээд зогсохгүй, бусад аймгуудтай харьцуулбал спортын зэрэг цолтой тамирчин, дасгалжуулагч, шүүгчийг олноор бэлтгэсэн нь улсын тооллогоор харагдаж байна” хэмээн спортын салбарынхан онцолжээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ