Нүүрсний экспорт 31.2 сая ам. доллароор буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-02-14 15:42:00
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс өнгөрөгч нэгдүгээр сард дэлхийн 98 улстай худалдаа хийснээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 785 ам.долларт хүрчээ.

Экспорт нэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 1.1 хувиар буюу 4,7 сая ам.доллараар буурсан байна. Ийнхүү экспорт буурахад эрдэс бүтээгдэхүүний экспорт 23.7 сая ам. доллароор, тэр дундаа нүүрсний экспорт 31.2 сая ам. доллароор буурсан нь голлон нөлөөлжээ.

2017 онд гадаад худалдааны тэнцэл 151.4 сая ам. долларын ашигтай гарч байсан бол өнгөрсөн нэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 88.6 сая ам. доллароор буюу 58.6 хувиар буурсан үзүүлэлт гарсныг ҮСХ-ноос гаргасан тайланд дурдлаа.
 Б.Заяа

Холбоотой мэдээ