Малын хорогдол нэмэгдсээр байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар хүйтний эрч хадгалагдаж цас ихтэй байгаагаас малын хорогдол өдөр бүр нэмэгдсээр байна.
Өнгөрсөн онд тус аймгийн нийт нутгийн 42 хувь гандуу, 50 хувь нь гантай байснаас мал сүрэг бүрэн тарга хүч авч чадаагүй бөгөөд олон малчид өөр аймаг сумдын нутагт отроор хаваржиж байгаа юм.
Энэ жил 7185 өрхөд 3.8 сая мал өвөлжин, хаваржиж байгаа бөгөөд одоогоор бүх сумд малын хорогдол гарч 30 166 толгой мал хорогдсон мэдээтэй байна. Адуу 193, үхэр 270, тэмээ 7, хонь 7028, ямаа 22668 хорогдоод байгаа юм. Хамгийн олон нь Баян-Уулд 6282, Хөхморьтод 4321, Жаргаланд 4149 толгой мал зуданд нэрвэгджээ.

Ш.Цоодол