Хөвсгөлд сар шинийн өдрүүдэд тайван байлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-02-21 16:18:34
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид битүүний өдрөөс эхлэн 4 хоног өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ. Энэ үеэр аймгийн хэмжээнд онц ноцтой хэрэг зөрчил гараагүй тайван байжээ.
Сар шинийн өдрүүдэд зам тээврийн осол 3, зам тээврийн зөрчил 6 бүртгэгдэж 5 хүн эрүүлжүүлэгдсэн байна. Мөрөн сумын 6 иргэн согтуугаар автомашин жолоодож яваад саатуулагдсан байна. Тус аймгийн Цагдаагийн газрын 130 гаруй алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж иргэдийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байх, зам тээврийн хөдөлгөөнд бие биенээ хүндэтгэн соёлтой боловсон оролцох зөвлөмжийг хүргэн ажилласан байна. Сар шинийн өмнөх өдрүүдэд  Мөрөн сумын хэмжээнд орон байрны хулгай эрс нэмэгдсэн  бол сар шинэ гарснаас хойш орон байрны хулгай нэг бүртгэгджээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ