Хөвсгөл аймгийн 68 өрхийн 40,4 мянган мал өөр аймагт оторлож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-02-23 17:56:04
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн нийт нутгаар  цасан бүрхүүл тогтож зарим сумын нутагт өвөлжилт хүндэрсний улмаас 68 өрхийн 40,4 мянган мал Завхан, Булган зэрэг аймгийн суманд оторлож байна.
Харин өөрийн аймгийн бусад сумын нутагт 370 өрхийн 150,0 мянган толгой мал оторлож байна. Тус аймгийн ихэнх нутгаар цас оройтож орсоны улмаас бэлчээр ихээр талхлагдаж өвсгүй болсон учраас зарим сум нөөц өвс тэжээлийг ОХУ-аас татан авч байна. Тухайлбал Шинэ-Идэр сум ОХУ-аас 10 тн тэжээлийг татан авч нөөцөлсөн бол Эрдэнэбулган сум ОХУ-аас 5 тн тэжээлийг татан аваад байгаа ажээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ