Хөвсгөлд 11 мянга гаруй мал хорогджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд малын хорогдол нэмэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд цасан бүрхүүлтэй 11483 толгой мал хорогджээ. Хорогдсон малын дотор ямаа 5202, хонь 4810, үхэр 1060, адуу 410, тэмээ 1 хорогдсон байна.
Тус аймгийн Тосонцэнгэл суманд хамгийн их буюу 2920 мал хорогдсон бол Шинэ-Идэр, Галт, Жаргалант, Цагаан-Уул сумуудад хорогдол их байгаа гэнэ. Малын хорогдол нэмэгдсээр байгаа төдийгүй мал төллөх үеэр төллөх эх мал төлийн хорогдол эрс нэмэгдэж болзошгүй байгаа учраас аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас төллөх эх мал болон доройтож болзошгүй малыг эртхэн тэжээх шаардлагатай байна гэдгийг малчид иргэдэд зөвлөж байгаа ажээ.

Б.Гантуяа