2015 оны эхний 10 сарын байдлаар 1165 хүүхэд шинээр мэндэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-11-24 12:47:30

Сүхбаатар аймгийн хэмжээнд 2015 оны эхний 10 сард 1166 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 1165 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 35 буюу 3.1 хувиар, хүүхдийн тоо 33 буюу 2.9 хувиар тус тус өсчээ.

Нялхсын эндэгдэл аймгийн хэмжээнд 2015 оны эхний 10 сард 18 болж, өмнөх оны мөн үеэс 7 хүүхдээр буурч, харин 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 5 болж, өмнөх оны мөн үетэй адил түвшинд  байна.

2015 оны эхний 10-н сарын байдлаар 212.7 мянган хүнд үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 19.2 хувь, 10.6 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь 0.9 хувь, урьдчилан сэргийлэх үзлэгт 68.6 мянган хүн хамрагдсан нь 30.5 хувиар тус тус буурсан байна. Түргэн тусламжийн дуудлага 13.1 мянган удаа гарсны 3.6 мянга буюу 27.5 хувь нь алсын дуудлага байв. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт түргэн тусламжийн дуудлага 13.8 хувиар, алсын дуудлага 10.0 хувиар тус тус буурсан байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 2015 оны энхий 10 сард 658 болж, өмнөх оны мөн үеэс 222 хүн буюу 50.9 хувиар өсөхөд цусан суулга 2.4 дахин, салхинцэцэг 7.5 дахин, сүрьеэгээр өвчлөгчдийн тоо 20 буюу 37.0 хувиар, тэмбүү 30 буюу 26.1 хувиар, бусад өвчлөлөөр өвчлөгчдийн тоо 16 буюу 3.0 дахин өссөн нь голлон нөлөөлжээ.Улаан бурхан өвчнөөр өвчлөгчид 92 болж өмнөх сараас 2.2 хувиар өссөн байна.

Сүхбаатар аймаг Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ