17 албан тушаалтан, тэдний гэр бүлийн гишүүд оффшорт данстай гэдгээ мэдүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2018-02-27 15:12:12
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оффшор бүсэд данс, компани эзэмшдэг, бүртгэлтэй бол түүнийгээ мэдэгдэж, мэдээлэх хуульд заасан хугацаа ирэх дөрөвдүгээр сарын 6-нд дуусна. 

Одоогийн байдлаар Авлигатай тэмцэх газарт УИХ-ын 2 гишүүн, Монгол банкны 1 албан тушаалтан өөрсдийн хамаарал бүхий этгээдийн эзэмшиж байсан оффшор бүсэд бүртгэлтэй компанийн хувьцааг 2015, 2017 онд бусдад зарж борлуулсан тухай мэдүүлсэн байна.
 
УИХ-ын нэг гишүүний Сингапурт суралцдаг хамаарал бүхий этгээд, Швейцарийн холбооны улсад суугаа ЭСЯ, НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа ЕКГ, Сингапур дахь ЭСЯ-нд ажиллаж байгаа 11 албан тушаалтан, Гаалийн ерөнхий газар, АТГ-ын тус бүр нэг албан тушаалтны хамаарал бүхий этгээд Хонконг, Ирландад ажиллаж амьдарч байгаа тул банканд данс эзэмшиж байгаагаа мэдэгдсэн. Нийт 17 албан тушаалтан хамаарал бүхий этгээдүүдийн оффшор бүсэд бүртгэлтэй данс, аж ахуйн нэгжийн талаар мэдүүлж мэдэгджээ.
 
.
Холбоотой мэдээ