“Оюутан цэрэг” сургалтад бүртгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-03-01 14:42:57
Увс /МОНЦАМЭ/."Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтанд хамрагдах хүсэлтэй Хөдөлмөрийн дээд сургууль болон Улаангом коллежийн нэгдүгээр дамжааны оюутнуудыг энэ сарын 5-9-ний өдрүүдэд аймгийн Засаг даргын Тамгын газрын 305 тоот өрөөнд бүртгэх юм.

Хамрагдах хүсэлтэй оюутнууд дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай аж.
Тухайлбал, иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, оюутны үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, сургуулийн тодорхойлолт, сургалтанд хамрагдахыг хүссэн өргөдөл зэргийг бүрдүүлэх юм байна. Мөн цусны болон биохимийн шинжилгээ өгөх ёстой аж.
“Оюутан цэрэг” сургалтад хамрагдахыг хүсэгчид нь 2000 оны гуравдугаар сараас өмнө төрсөн байх ёстой гэнэ.
 Монгол Улсын “Цэргийн албаны тухай” хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу "Оюутан цэрэг" сургалт нь Увс аймагт 3 дахь жилдээ хэрэгжих гэж байна. 
Б.Батхүү
Холбоотой мэдээ