Санал асуулгад оролцогчдын 70 орчим хувь нь Путинд саналаа өгөхөө илэрхийлсэн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-01 15:35:35
МОСКВА. /ТАСС/. “Бүх Оросын олон нийтийн санаа бодлыг судлах төв”-ийн явуулсан санал асуулгад оролцогчдын бараг 70 хувь нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшигч, одоогийн төрийн тэргүүн Владимир Путинд саналаа өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Хоёрдугаар сарын 19-22, 24-26-ны өдрүүдэд хоёр удаа явуулсан санал асуулгын үеэр “хэрвээ сонгууль ирэх ням гарагт болохоор байсан бол хэнд саналаа өгөх вэ” гэсэн асуултыг оролцогчдод тавьсан юм.

Судалгааны материалд дурдсанаар, хоёрдугаар сарын 19-26-ны өдрүүдэд явуулсан санал асуулгаар оросуудын 69.1 хувь нь Владимир Путинд саналаа өгнө гэсэн байна.

Өмнөх буюу хоёрдугаар сарын 12-18-ны өдрүүдэд болсон санал асуулгаар Путиныг сонгох хүмүүсийн хувь 69.5 байв.

Тус судалгааны төв дүгнэлтэндээ “Хоёрдугаар сарын 15-наас хойшхи өдөр тутмын мэдээлэлд үндэслэн тооцоолбол сонгуулийн үеэр Путиныг дэмжих хандлага судалгаанд оролцогчдын 67-72 хувьд ажиглагдаж байна” хэмээжээ.

Б.Амарсайхан
Холбоотой мэдээ